Зориг сан залуусын ажил эрхлэлтийг дэмжинэ
Зориг сан Лоринет сангийн дэмжлэгтэйгээр 2019 оноос хойш "Залуусын Тогтвортой Ажил Эрхлэлтийг Дэмжих Хөтөлбөр" (SEYP)-ийг хэрэгжүүлж байна. Уг хөтөлбөр нь Монгол улсад тулгамдаад байгаа асуудал болох залуусын дундах ажилгүйдлийг шийдэх зорилготой юм.
Уг хөтөлбөрт хамрагдсанаар залуус өөрсдийн эзэмшсэн мэргэжлийн дагуу ажлын байртай болоход шаардлагатай ур чадварууд болох CV бичих, албан бичиг бичих, и-мейл бичих, ажлын ярилцлагад бэлтгэх, манлайллын олон ур чадваруудыг эзэмшихээс гадна 3 сарын мэргэжлийн дадлагыг хийдэг. Уг хөтөлбөр нь үнэ төлбөргүй ба хөтөлбөрийн хүрээнд одоогийн байдлаар 80 гаруй залуус тогтвортой ажлын байртай болж эх орныхоо хувь нэмэрт үнэтэй хувь нэмэр оруулж байгаа юм.
SEYP хөтөлбөрийн 5 дахь элсэлтэд ажил идэвхтэй хайж буй 26 хүртэлх насны тавигдах шаардлагыг хангасан залуучууд хамрагдах боломжтой юм. Өргөдлийн маягтыг ЭНД ДАРЖ 2021 оны 8 сарын 27-ны 17:59 цагаас өмнө бөглөж илгээнэ.
Дэлгэрэнгүй мэдээллийг zorigsan.mn вэб хуудаснаас авна уу.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй