Зориг Сангийн "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөр 6 дах жилдээ зарлагдлаа
Зориг сан 2016 оноос эхлэн орон нутагтаа ажиллаж, амьдарч буй залуусын хөгжлийг дэмжих зорилгоор Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд хөтөлбөрийг жил бүр Конрад Аденауэр сан санхүүжүүлж байна. Тус хөтөлбөр нь 5 жил амжилттай хэрэгжин 21 аймгийн 106 залуус хамруулаад байгаа юм.
Энэ удаагийн хөтөлбөр 2021 оны 9-р сарын 27-ноос 10 сарын 5-ны хооронд Улаанбаатар хотод явагдах ба энэ хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, замын зардал болон сургалттай өдрийн хоолны зардлыг хөтөлбөрийг хэрэгжүүлэгч бүрэн хариуцна.
Сонирхсон залуус өргөдлийн маягтыг онлайнаар ЭНД ДАРЖ бөглөх бөгөөд өргөдлийг 2021 оны 9 сарын 8-ны өдрийн 00:00 цаг (Улаанбаатарын цагаар) хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг zorigsan.mn веб хуудаснаас авна уу.
Хөтөлбөрийн лавлах утас: 11-315444
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй