“Samsung” бизнесээ өргөжүүлэхийн тулд “BYD”-д хөрөнгө оруулна
Дэлхийд гар утас үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч “Samsung” компани цахилгаан автомашин үйлдвэрлэгч “BYD” компанид хөрөнгө оруулах талаар хэлэлцжээ. Одоогийн байдлаар хөрөнгө оруулалтын хэмжээ тодорхойгүй байгаа ч “BYD”-ийн тодорхой хувийг худалдан авснаар “Samsung”-ийн автомашинд зориулсан хагас дамжуулагчийн бизнес өргөжих болно гэж тус компанийн удирдлага мэдэгдсэн байна. Түүнчлэн БНХАУ өнгөрсөн жил АНУ-ыг ардаа орхин цахилгаан автомашины хэрэглээгээрээ тэргүүлэгч улс болсон бөгөөд тус улсын Засгийн газар 2025 он гэхэд цахилгаан автомашины тоог гурван саяд хүргэхийг зорьж байгаа аж. Тиймээс “Samsung” энэхүү боломжийг ашиглаж, бизнесээ өргөжүүлэхийг хүссэн байна. Хонгконгийн биржд “BYD”-ийн хувьцаа баасан гарагт таван хувиар нэмэгдсэн бол “Samsung”-ийн хувьцаа Сөүл хотод 1.2 хувиар өссөн үзүүлэлттэй гарчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй