Дронтой ачааны автомашин үйлдвэрлэжээ
ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани дрон үйлдвэрлэгч “Matternet” компанитай хамтарч дронтой ачааны автомашин үйлдвэрлэжээ. Энэхүү загвар нь хүргэлтийн үйлчилгээнд тохиромжтой бөгөөд дрон нь хоёр кг хүртэлх ачааг 10 км-ийн зайд хүргэх хүчин чадалтай аж. Мөн ачаа ангилах зэрэг тусгай системтэй учраас цаг, мөнгө хэмнэх чухал ач холбогдолтой юм байна. Онлайн худалдан авалт нэмэгдэж байгаа өнөө үед бараа, бүтээгдэхүүн хүргэлтийн салбарын ачаалал ч мөн нэмэгдэж байгаа юм. Тиймээс технологийн энэхүү шинэ шийдэл нь өндөр үр өгөөжтэй гэж компанийн удирдлагууд үзжээ. Одоогоор “DHL”, “UPS” компаниуд дрон хүргэлтийн үйлчилгээг туршиж байгаа юм. Мөн “Amazon” компани нэрийн дрон гаргаж, бараа хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй