Дронтой ачааны автомашин үйлдвэрлэжээ

Мэдээ

ХБНГУ-ын автомашин үйлдвэрлэгч “Mercedes-Benz” компани дрон үйлдвэрлэгч “Matternet” компанитай хамтарч дронтой ачааны автомашин үйлдвэрлэжээ. Энэ загвар нь хүргэлтийн үйлчилгээнд тохиромжтой бөгөөд дрон нь хоёр хүртэл кг ачааг 10 км-ийн зайд хүргэх хүчин чадалтай аж. Мөн ачаа ангилах зэрэг тусгай системтэй учраас цаг, мөнгийг хэмнэх ач холбогдолтой юм байна. Онлайн худалдан авалт нэмэгдэж байгаа үед бараа, бүтээгдэхүүн хүргэлтийн салбарын ачаалал ч мөн нэмэгдэж буй. Тиймээс технологийн энэхүү шинэ шийдэл нь өндөр үр өгөөжтэй гэж компанийн удирдлагууд үзжээ. Одоогоор “DHL”, “UPS” компаниуд дрон хүргэлтийн үйлчилгээг туршиж байгаа юм. Мөн “Amazon” компани нэрийн дрон гаргаж, бараа хүргэлтийн үйлчилгээ нэвтрүүлэхээр ажиллаж байна.



САНАЛ БОЛГОХ