“Kering” үйл ажиллагаагаа шинэчилж, борлуулалтаа нэмэгдүүлэв
Мэдээ
“Gucci”, “Yves Saint Laurent” зэрэг брэндийн толгой компани болох “Kering”-ийн эхний хагас жилийн орлогын үзүүлэлт шинжээчдийн тооцоолж байснаас өндөр гарлаа. Үйл ажиллагааны ашиг 4.9 хувиар өсч, 811 сая еврод хүрсэн бол II улирлын борлуулалт 6.9 хувиар нэмэгджээ. Брэнд бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч улс болох БНХАУ-ын эдийн засаг сайнгүй байгаа, Европт болсон террорист халдлагуудын улмаас жуулчдын тоо цөөрсөн зэрэг зах зээлийн хүнд үед “Kering” компанийн үзүүлэлт сайн гарсан нь “Gucci”-ийн Гүйцэтгэх захирлын компанийн үйл ажиллагаанд шинэчлэл хийж, шинэ бараа бүтээгдэхүүний борлуулалтыг дэмжсэнтэй холбоотой гэж тус компанийн удирдлагууд тайлбарлажээ.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй