"Элэг бүтэн Монгол хүн" хөтөлбөрийг УИХ-ын байнгын хороо дэмжиж ажиллана
Элэгний өвчлөлийг бууруулах "Элэг бүтэн Монгол хүн" хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл шинжлэх ухааны байнгын хороо хамтарч ажиллахаар боллоо. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын 2011-2013 онд хийсэн судалгаагаар Монгол Улсын хэмжээнд элэгний С вирусийн халдвар авсан 200 мянган тохиолдол бүртгэгдсэн. Жилд дунджаар шинээр 1300 халдварын тохиолдол бүртгэгдэж байгаа аж. Харин элэг судлалын “Оном сан” Төрийн бус байгууллагын мэдээлснээр 400 мянган хүн элэгний С, В вирусийн халдвартай бөгөөд 40 мянга орчим хүн элэгний вирус илрүүлэх шинжилгээнд хамрагдан, 5000 хүн эмчилгээ хийлгэжээ. Цаашид элэгний вирусийн эмчилгээ, оношилгоог хүртээмжтэй болгоход дэмжлэг хэрэгтэй гэж үзэж байгаа юм. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар одоогийн байдлаар эмчилгээ хийлгэхэд шаардагдах зардал хувийн эмнэлэг хоёр дахин өндөр үнээр үйлчилж байгаа ажээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй