Монголч эрдэмтэд монголчуудыг өөр сэтгэлгээ, өөр үнэлэмжээс харж судалдаг

Мэдээ

Одоогоос 100 жилийн өмнө Монголын малчин өрхийн орлогын 76 орчим хувийг мал аж ахуйн холбогдолтой бүтээгдэхүүн бүрдүүлж байсан бол одоо энэхүү үзүүлэлт 30 орчим хувь болж буурсан талаар Монголч эрдэмтэд онцоллоо. Улаанбаатар хотод зохион байгуулагдсан Монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурлын үеэр монголч эрдэмтэн Грайворонский Викторович одоогоос 100 орчим жилийн өмнө Оросын эрдэмтдийн хийсэн судалгаатай харьцуулан Монголын дундаж өрхийн орлого, зарлагын бүтцийг судалсан талаараа танилцууллаа. Оросын эрдэмтэн Иван Михайлович Майскийн 1918 онд хийсэн судалгааны дүнд тухайн үеийн Монгол дундаж айл өрхийн жилийн орлого 595 орчим рубль, зарлага нь 585 орчим рубль байсныг тогтоожээ. Орчин үеийн мөнгөн дүнгээр тооцож үзвэл энэ нь 15 орчим сая төгрөгтэй тэнцэж байна. Одоогоос 100 жилийн өмнө монголчууд мал аж ахуйгаас 100 хувь хамааралтай байсан бол одоо айл өрхийн гуравны нэг нь мал аж ахуй эрхэлж байна. "Монгол судлал ба тогтвортой хөгжил" сэдвийн дор зохион байгуулагдсан энэ удаагийн "Олон улсын Монголч эрдэмтдийн 11 дүгээр их хурал"-д 29 орны 400 гаруй эрдэмтэд оролцсон байна. Хурлын үеэр Монгол хэл бичиг судлал, Монголын түүх судлал, Монголын соёл, утга зохион судлал, Монголын нийгэм, эдийн засгийн судлал, Монголын гадаад харилцаа судлал гэсэн таван салбарын хүрээнд эрдэмтэд илтгэл тавьжээ.


САНАЛ БОЛГОХ