Ургац хураалт, хадлан хадах ажлыг эрт эхлүүлэх төлөвтэй байна

Мэдээ

Долдугаар сарын сүүлээс наймдугаар сарын эхэн үе хүртэлх хугацаанд улсын хэмжээнд хэт халсан нь зарим газар тариалалтыг механик болцтой болгоход нөлөөлсөн гэж Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн үйлдвэрийн  яамнаас мэдээллээ. Мөн энэ жилийн цаг агаарын өөрчлөлттэй холбоотойгоор ургац хураалт, хадлан хадах ажлыг эрт эхлүүлэх төлөвтэй байгаа талаар онцлов. Өмнөх жилүүдэд наймдугаар сарын 25-наас ургацын балансыг гаргаж эхэлдэг байсан бол энэ жил наймдугаар 15-наас баланс тогтоож эхлэхээр болсон талаар салбарын яамнаас мэдээллээ. Үүний дараа авах ургацын тоо хэмжээ тодорхой болох юм. Монгол Улсын хувьд энэ жил хаврын тариалалтыг хугацаанд нь буюу тавдугаар сарын наймнаас эхлүүлж, нийт 490.9 мянган га-д тариалалт хийсэн юм. Үүнээс үр тариа 375.3 мянган га-д, улаанбуудай 353.4 мянган га-д, төмс 14.2 мянган га-д, тэжээлийн ургамал 25.3 мянган га-д, эмийн ургамал 4.2 мянган га-д, жимс, жимсгэнэ 317 га-д тус тус тариалсан байна.


САНАЛ БОЛГОХ