Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүний борлуулалт тааруу байна

Мэдээ

Тансаг зэрэглэлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын нөхцөл байдал таагүй хэвээр байна. “Coach”, “Ralph Lauren” болон “Michael Kors” зэрэг компанийн сүүлийн үеийн санхүүгийн тайлан шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлттэй гарсан ч тансаг зэрэглэлийн зах зээл тийм ч таатай байсангүй. Энэ нь компаниудын хувьцааны ханшид дарамт учруулж эхэлсэн байна. 400 ам.долларын үнэтэй гар цүнхнээс эхлээд таван мянган ам.долларын үнэтэй цув зэргийг худалдаалдаг эдгээр брэндийн удирдлагууд "Санхүүгийн үзүүлэлт таагүй байгаа нь АНУ руу ирэх жуулчдын тоо буурсантай холбоотой" гээд "Хэрэглэгчдийн дундах биет худалдан авалтын хэмжээ сэргэх шинжгүй байгаатай холбогдуулан их дэлгүүрүүдтэй хийсэн түншлэлээ бууруулах зорилт тавин ажиллаж" байна гэж мэдэгдлээ. “Michael Kors” компанийн I улирлын ашиг нэгж хувьцаа тутамдаа 88 цент байсан бол “Coach” компани нэгж хувьцаа тутамдаа 45 центийн ашигтай ажилласан байна. Хэдийгээр аль, аль нь шинжээчдийн таамгийг давсан үзүүлэлт болсон ч компаниудын хувьцааны ханш 1-2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа юм. Харин “Ralph Lauren” компанийн хувьцааны ханш өссөн байна. Хэдийгээр нэгж хувьцаа тутамдаа 1.06 ам.долларын ашигтай ажиллаж, хувьцааны ханш нь 10 орчим хувиар өссөн ч “Ralph Lauren” компани ашгийн урьдчилсан таамгаа бууруулан танилцуулжээ.


САНАЛ БОЛГОХ