ОУВС: Зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй

Мэдээ

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Олон Улсын Валютын Сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Нил Сакер, Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Коши Матай тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. “Төсөв, санхүүгийн бодит байдлаа ил тод ард түмэндээ мэдээлж, олон жилийн турш тусдаа явсан төсвүүдийг нэгтгэж нэг төсөвтэй болгож байгаа нь маш зөв эхлэл. Одоо эдгээр зоригтой алхмаа зөв шийдлээр үргэлжлүүлэх хэрэгтэй” гэж Коши Матай хэлсэн үгэндээ тодотгосон байна. Мөн “Хэрвээ цаашид Олон Улсын Валютын Сантай хамтарч ажиллахаар бол манайхаас өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг энэ удаагийнхаас урт хугацаагаар ирнэ” гэж мэдэгджээ. Нөхцөл байдал ийм хүнд байхад арилжааны банкууд ам.доллар худалдахаа хязгаарлаж, иргэдийн гар дээр их хэмжээний бэлэн мөнгө төвлөрч байгаа нь ам.долларын ханшийг улам өсгөх шалтгаан болж байгааг Олон Улсын Валютын Сангийнхан онцоллоо. Харин Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат жил бүрийн наймдугаар сар бол монголчуудын хувьд ам.долларын эрэлт өндөртэй сар. Хэдий тийм ч энэ удаа ханш бодит эрэлтээсээ давж, өсч байгаа нь иргэдийн худалдан авах чадварт төдийгүй, ам.долларын зээлтэй аж ахуйн нэгж, хувь хүмүүст хүндээр тусч байгааг онцоллоо. Мөн Ерөнхий сайд төгрөгийн ханшийн уналтыг зогсоохын тулд Монголбанктай зөвшилцөж тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж байгаа талаараа Олон Улсын Валютын Сангийн төлөөлөгчдөд мэдээлэл өглөө.


САНАЛ БОЛГОХ