“Pfizer” эм зүйн салбарт шуугиан дэгдээлээ

Мэдээ

“Pfizer” компани “Medivation”-ийг хорт хавдрын эсрэг эмийн бүтээгдэхүүнтэй нь хамт 14 тэрбум ам.доллараар худалдан авах эрхийг даваа гаригт авч эм зүйн салбарт шуугиан дэгдээлээ. “Medivation”-ийг худалдан авахын тулд олон компани хэсэг хугацаанд өрсөлдсөн юм. Тухайлбал Францын “Sanofi” компани “Medivation”-ийг авах гэж хэт улайрч дайсагналцсан нь “Pfizer”, “Gilead” “Sciences” болон бусад компанид ч мөн энэ эрхийн төлөө өрсөлдөх боломж олгожээ.

“Sanofi”-ийн 52.50 ам.доллараар худалдан авахыг хүссэн нэг ширхэг хувьцааг “Pfizer” компани 81.50 ам.доллараар авч төлбөрөө бэлнээр хийх талаар мэдэгдлээ. Ийнхүү “Medivation”-ийг худалдан авснаар “Pfizer” компани АНУ болон бусад оронд борлуулалтын зөвшөөрлөө хэдийнэ авсан хорт хавдрын эсрэг эм “Xtandi”-ийг эзэмших юм. 2020 он гэхэд тус эмийн жилийн борлуулалт 1.33 тэрбум ам.долларт хүрнэ гэж шинжээчид онцолсон байна.


САНАЛ БОЛГОХ