“Manchester United” баг 515 сая фунт стерлингийн орлоготой ажиллажээ

Мэдээ

Английн хөлбөмбөгийн “Manchester United” баг 2016 оны санхүүгийн жилд нийт 515 сая фунт стерлинг татан төвлөрүүлж, улсынхаа хамгийн өндөр орлоготой багаар шалгарсан байна. Тус багийн хувьд өмнө нь Английн Хөлбөмбөгийн холбооны цомын төлөөх улирлын тоглолтуудад ялсан бөгөөд 14 спонсортой гэрээ байгуулж, их хэмжээний орлого олсон. Харин энэ улиралд “Manchester United” Аваргуудын лигт тоглохгүй ч 2016 оны амжилтаа ахиулж, ирэх онд орлогоо 540 сая фунт стерлингэд хүргэнэ гэж тооцоолж байгаа талаар багийн шинэ дасгалжуулагч Жозе Моурино мэдэгдлээ. Тус баг одоогоор чансаагаараа “Премьер Лиг”-ийн гуравдугаарт бичигдэж байна.

Тэгвэл Испанийн “Barcelona” баг 2016 онд 570 сая фунт стерлингийн орлого олж “Manchester United”-ийн урд жагсчээ. Багийн орлого өсөхөд BREXIT-ийн шийдвэртэй холбоотойгоор еврогийн ханш чангарсан эергээр нөлөөлсөн гэж шинжээчид онцолж байгаа юм.



САНАЛ БОЛГОХ