Дани улсын дунд сургуулиуд "Хүнийг энэрэх чанар"-ын хичээлийн хөтөлбөртэй болно
Мичиганы их сургуулиас 14 мянган оюутны дунд явуулсан судалгаагаар өнөөгийн оюутан залуус 1980, 1990-ээд онд суралцаж байсан хүүхдүүдээс бусдыг энэрэх чанар чанараараа 40 хувь сул байгааг тогтоосон байна. Тухайлбал оюутнуудад хувиа хичээсэн зан давамгайлж, бусдыг энэрэх чанар дутагдаж байгаа, нийт оюутнуудын гуравны нэг нь уур бухимдалтай, сэтгэл зүйн хувьд хэвийн бус байгааг боловсролын сэтгэл зүйч Мишель Борба онцоллоо.
Түүнчлэн тэрбээр “Хүнийг ойлгоно, сэтгэл хөдлөлийг нь мэдэрч чадна гэдэг бол амьдралын чухал ур ухаан. Харин энэ чанар дутагдсан хүүхдүүд амьдралдаа сэтгэл хангамжгүй хүн болж өсч байна” гэжээ. Тиймээс дэлхийн “Хамгийн аз жаргалтай улс” гэж нэрлэгддэг Дани улс 6-16 насны сурагчдад хүнийг энэрэх чанарын талаарх хичээлийг долоо хоногт нэг цаг оруулахаар болоод байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй