Иран хоёр дахь цөмийн эрчим хүчний станцаа барьж эхэллээ

Мэдээ

Иран улс ОХУ-ын тусламжтайгаар хоёр дахь цөмийн эрчим хүчний станцаа барьж эхэллээ. Хоёр улсын төлөөлөгчид ням гарагт Ираны Бушехр хотод станцын барилгын нээлтийн үйл ажиллагаанд оролцжээ. Нийт 8.5 тэрбум ам долларын өртөг бүхий энэ төслийн хүрээнд хоёр ч цөмийн станц барихаар төлөвлөсөн бөгөөд станцууд 10 жилийн дараа гэхэд 1.057 мегаваттын цахилгаан үйлдвэрлэх ажээ. ОХУ өмнө нь Ираны цөмийн реактор байрладаг өмнөд хотын боомтыг байгуулахад дэмжлэг үзүүлж байсан. 2011 онд ашиглалтад орсон Бушехр цөмийн реактор нь өдгөө 1000 мегаватт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай болжээ.



САНАЛ БОЛГОХ