Эммануэль Макрон: Марин Ле Пен сүүлийн 20 жил ямар ч үр ашиггүй ажилласан
Францын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчид энэ лхагва гарагт болох халз мэтгэлцээнд бэлэн байгаагаа мэдэгдлээ. Эммануэль Макрон болон Марин Ле Пен нар Францын телевизэд ярилцлага өгч, байр сууриа илэрхийлсэн байна. Эммануэль Макрон өрсөлдөгч Марин Ле Пенийг "демагог арга барилтай" хүн хэмээн шүүмжилжээ. Түүнчлэн тэрээр "Бид холбооны бусад гишүүн оронтой хамтран ажиллаж, мэдээлэл солилцож байж иргэдээ хамгаалж чадна. Харин Марин Ле Пен улс төрийн системд сүүлийн 20 жил ямар ч үр ашиггүй алхам хийсэн. Энэ нь демагог буюу олон нийтэд байр сууриа зөвхөн сайн санааны үүднээс хийж байгаа мэт илэрхийлдэг, үнэнийг гажуудуулдаг улс төрч гэж дүгнэхэд хүргэж байна" гэж шүүмжилжээ.
Харин Марин Ле Пен мэтгэлцээнд бэлэн байгаагаа мэдэгдсэн байна. Тэрээр “Миний бие мэтгэлцээнд маш урам зоригтой оролцох болно. Аливаа улсад хэдий аюултай ч заавал хийх ёстой зүйл гэж байдаг. Манай улсын төрийн бодлогод шинэчлэл хэрэгтэй учраас би энэ алхамыг хийх болно" гэж мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй