Багдадад хуримын үеэр халдлага гарч 15 хүн амиа алджээ
Исламын улс бүлэглэлийн амиа золиослогч этгээдүүд даваа гарагт Багдад хотод болсон хуримын үеэр халдлага үйлджээ. Энэ үеэр нийт 15 хүн амиа алдаж, олон тооны хүн шархадсан гэж албаныхан мэдээллээ. Тус бүлэглэл мөн даваа гарагт Йеменд халдлага үйлдэж, 45 төрийн албан хаагч амь үрэгдсэнээс гадна 60 гаруй хүн гэмтэж бэртсэн байна. Алан хядах ажиллагаа олон дахин гарч хүмүүсийн амь эрсдэж байгаатай холбогдуулан АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Жон Керри энэ сарын 29-нд мэдэгдэл хийсэн юм. Тэрээр Ирак болон Сирид төвтэй Исламын улс бүлэглэл нь дэлхийн бусад улс оронд тархан байрласан нийт найман байгууллагатай хамтран ажилладаг болохыг илрүүлсэн гэж мэдээлсэн. Түүнчлэн Бангладешд гарч байгаа цэргийн түрэмгий халдлагуудын эсрэг арга хэмжээ авахаар ажиллаж байгаа талаар мэдэгдлээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй