Цюрих “Дэлхийн хамгийн тогтвортой хот”-оор шалгарсан байна

Мэдээ

“Arcadis Sustainable Cities” индексийн үзүүлэлтээр “Хамгийн тогтвортой хот”-ын жагсаалтыг танилцууллаа. Индексийн үзүүлэлтээр эхний 20-д багтсан хотуудын 16 нь Европын хотууд байгаа бол Азиас Сингапур бичигджээ. Индексийн үзүүлэлтээр Швейцарийн Цюрих хот “Дэлхийн хамгийн тогтвортой хот”-оор шалгарсан байна. Тус хот байгаль орчны үзүүлэлтээрээ бусдаас тэргүүлж, эдийн засгийн байдлаар дээгүүр байрт орсон хэдий ч нийгэм буюу хүн амын үзүүлэлтээр 27 дугаар байрт бичигджээ. Харин Азийн хотуудаас Сингапур тэргүүлж, жагсаалтын хоёрдугаарт оржээ. Сингапур эдийн засаг болон хүн амын ашиг, орлогын байдлаараа тэргүүлсэн байна. Үүнээс гадна Азийн хотуудаас жагсаалтын эхний 20-д гурван хот байгаагаас БНСУ-ын нийслэл Сөүл хот жагсаалтын долдугаарт, Хонгконг 16 дугаарт бичигдсэн үзүүлэлттэй байна.

Үүнээс гадна Европын санхүүгийн дүүрэг гэгддэг Лондон эдийн засаг болон байгаль орчинд ээлтэй үзүүлэлтээрээ тэргүүлсэн боловч тус хотод амьдралын өртөг өндөр байгаа нь нийгмийн үзүүлэлтээрээ 37 дугаарт жагсахад нөлөөлжээ. Түүнчлэн Стокгольм, Вена хотууд "Хамгийн тэнцвэртэй хот"-д тооцогдож байгаа юм. Харин АНУ болон Канадын хотууд жагсаалтад нэлээд тааруухан үзүүлэлттэй байна. АНУ-ын хотуудаас “Arcadis Sustainable Cities” индексийг Нью -Йорк хот тэргүүлсэн боловч бусад үзүүлэлтээрээ 26 дугаар байрт бичигдсэн байна. Учир нь АНУ-ын хотууд хүн амын орлого, эдийн засгийн байдлаараа сайн байгаа боловч нийгэм, аюулгүй байдлын үзүүлэлтээр доогуур бичигджээ.


“Хамгийн тогтвортой хот”-оор Азийн хотуудаас Сингапурыг нэрлэжээ

“Arcadis Sustainable Cities” индекс нь дэлхийн бүх хотуудыг нийгэм буюу хүмүүс, байгаль орчин, эдийн засаг буюу ашиг орлого гэсэн гурван ерөнхий хүчин зүйлийг харгалзан жагсаадаг байна. Энэхүү гурван ерөнхий үзүүлэлт нь тухайн хотын амьдралын орчин нөхцөл, хүн амын эрүүл мэндийн байдал болон цалин орлогын талаарх ерөнхий мэдээллийг агуулж байдаг. Гэхдээ хотуудын хувьд голлох үзүүлэлтүүд нь харьцангуй байгааг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл жагсаалтад тэргүүлсэн хотууд аль нэг үзүүлэлтээрээ л бусдаасаа илүү байгаа боловч бүх үзүүлэлтээр тэргүүлэх хот байхгүй байгаа ажээ.




САНАЛ БОЛГОХ