Холбооны Нөөцийн банк компаниудыг болгоомжтой шийдвэр гаргахыг анхаарууллаа
АНУ-ын Холбооны Нөөцийн банк эдийн засгийн нөхцөл байдлыг дүгнэсэн долоо дахь тайлангаа лхагва гарагт танилцууллаа. Өнгөрсөн хоёр сард хөдөлмөрийн зах зээл сайн үзүүлэлттэй байсан ч цалин болон бараа, бүтээгдэхүүний үнэ нэмэгдээгүйн улмаас эдийн засагт өсөлт гарсангүй гэж тус банкнаас мэдэгджээ. Мөн ирэх 11 дүгээр сард болох АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор эдийн засагт тодорхойгүй байдал үүсэх магадлалтай учраас компаниудыг үйл ажиллагаагаа тэлэх шийдвэр гаргахдаа болгоомжтой байхыг анхааруулжээ. Түүнчлэн жилийн II хагаст АНУ-ын эдийн засаг өсөх талаарх ямар нэгэн мэдэгдэл тайланд тусгагдаагүй байна. Тиймээс Холбооны Нөөцийн банк бодлогын хүүг нэмэх талаар яарахгүй бололтой гэж шинжээчид үзэж байна. Харин тайлан гарсны дараа бодлогын хүүг нэмэх магадлал 22 хувь болж буурчээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй