1239
"IKEA” борлуулалтаа огцом өсгөх зорилт тавьж байна
Мэдээ
Шведийн “IKEA” компани бизнесээ тэлж БНХАУ болон Энэтхэгийн зах зээлд үйл ажиллагаагаа өргөжүүлнэ гэж мэдэгдлээ. Тус компани ирэх дөрвөн жилд борлуулалтаа 50 хувиар өсгөх зорилт тавьсны хүрээнд энэ шийдвэрийг гаргасан байна. “IKEA”-ийн хувьд ОХУ гол зах зээл нь бөгөөд тус улсын эдийн засгийн өсөлт тааруу байгаагийн улмаас Хятад, Энэтхэгийн зах зээлд анхаарал хандуулахаар болжээ. Тухайлбал Хятад дахь 21 дэлгүүрийнхээ сүлжээг өргөжүүлэхээс гадна жил бүр 4-5 дэлгүүр нээхээр төлөвлөжээ. Харин Энэтхэгт анхны дэлгүүрээ ирэх онд нээх бөгөөд 2025 он гэхэд 25 шинэ салбартай байх зорилт тавьсан байна. Эдгээр зорилтын үр дүнд “IKEA” 2020 он гэхэд компанийн орлогын түвшнийг 56 тэрбум ам.долларт хүргэнэ гэсэн хүлээлттэй байгаа юм.
САНАЛ БОЛГОХ
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй