Монгол болон Японы тал хамтран БНАСАУ-д шахалт үзүүлэхээр тохиролцлоо
Цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсоох зорилгоор БНАСАУ-д хамтран шахалт үзүүлэхээр Цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг нь зогсоох зорилгоор БНАСАУ-д хамтран шахалт үзүүлэхээр Монгол, Японы тал тохиролцсон гэж japantimes мэдээллээ. Энэ сарын эхээр БНАСАУ олон улсын шаардлагыг үл харгалзан тав дахь цөмийн туршилтаа явуулаад байгаа юм. Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил, Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида нарын уулзалтаар Японы иргэдийг Пхеньян хулгайлдаг асуудлыг шийдэх талаар ярилцсан байна. Учир нь энэхүү асуудлаар удаан хугацаанд шийдэлд хүрч чадаагүй байгаа талаар Японы Гадаад хэргийн яам мэдээлж байна. Монгол Улс БНАСАУ-тай дипломат харилцаатай бол Япон улс дипломат харилцаагүй юм. Японы иргэдийг хулгайлсан асуудлаар Япон-БНАСАУ-ын төлөөлөгчид хэд хэдэн удаа Монголд уулзсан аж. БНАСАУ-ын аюул заналхийлэл өөрчлөгдсөн учраас бид анхааруулга өгөх хэрэгтэй. Уулзалтын үеэр "Монгол Улс бол бүс нутгийн чухал түнш улс" гэж Японы гадаад хэргийн сайд Фумио Кишида Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилд хандан хэлжээ.
Есдүгээр сарын 9-нд Пхеньян цөмийн туршилт явуулсан бөгөөд үүний дараа Япон улс БНАСАУ-ын эсрэг хоригийг чангатгасан тогтоолыг НҮБ-ын Аюулгүй Зөвлөл батлах ёстой гэсэн байр суурь баримталж байна. Түүнчлэн Японы Гадаад хэргийн сайд Фумио Кишида, Монгол Улсын Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил нар эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэхээр санал нэгдлээ гэж japantimes мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй