"Toyota Motor", "Suzuki Motor" компаниуд өрсөлдөгч биш хамтрагчид боллоо

Мэдээ

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor" компани зах зээлийн гол өрсөлдөгч "Suzuki Motor"-той хамтран ажиллахаар боллоо. Хоёр компани автомат удирдлагатай болон хямд үнэтэй автомашины үйлдвэрлэлд хамтрах юм байна. Автомашины зах зээл хувьсан өөрчлөгдөж байгаа энэ үед үйлдвэрлэгчид "хүнд үеийг" хамтарч давах шаардлага байгааг компанийн удирдлагууд хэлжээ. "Suzuki" нь Энэтхэгийн авто зах зээлийн 40 гаруй хувийг эзэлдэг бөгөөд "Alto", "Swift" зэрэг хямд үнэтэй автомашин нь тус зах зээлд их эрэлттэй байдаг аж. Харин "Toyota"-ийн хувьд судалгаа, хөгжүүлэлтийн салбарт "Suzuki"-ээс долоо дахин илүү хөрөнгө зарцуулдаг. Тиймээс хамтарч ажилласнаар шинэ бүтээгдэхүүн хөгжүүлэх чиглэлд амжилт гаргах төлөвтэй гэж шинжээчид үзэж байна.



САНАЛ БОЛГОХ