BREXIT-ийн дараах байдал Их Британид хөрөнгө оруулагчдын итгэл буурахад нөлөөлжээ
Европын Холбооноос гарах түүхэн шийдвэрт хүрсэн Их Британи сүүлийн долоон жилд анх удаа хөрөнгө оруулахад таатай орнуудын тэргүүн таван байрт багтсангүй. BREXIT-ийн дараах тодорхойгүй байдал хөрөнгө оруулагчдын сонирхол буурахад голлон нөлөөлсөн байна. “Ernst & Young”-ийн явуулсан судалгаагаар эдийн засгийн ач холбогдлоороо Европын Холбоонд Их Британийн байр суурийг эзлэх төлөвтэй байгаа Франц улс тус улсын өмнө бичигджээ. Харин Канад, Герман, БНХАУ, болон АНУ Францын өмнө бичигдсэн байна. Хөрөнгө оруулагчдын хамгийн ихээр санаа зовниж байгаа асуудлуудыг харвал геополитикийн зөрчил, үндсэрхэг үзэл болон валютын ханшийн савлагаа зэрэг багтжээ. Энэ нь эргээд улс хооронд компаниудын нэгдэн нийлэх хэлцэл, худалдаанд асуудал дагуулна гэж судалгаанд оролцсон 1700 гаруй компанийн захирлууд үзсэн байгаа юм. Эдгээрээс гадна АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгууль ихээхэн хэмжээний тодорхойгүй байдал бий болгож байгааг “Ernst & Young” онцолжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй