“PotashCorp”, "Agrium”-тай нэгдсэнээр бордооны хамгийн том компани болно
Нүүрсхүчлийн кали буюу поташ үйлдвэрлэгч Канадын “PotashCorp”-ийн “Agrium”-тай нэгдэн нийлэх хэлцлийг хувьцаа эзэмшигчид нь зөвшөөрчээ. Ингэснээр ургацын бордооны дэлхийн хамгийн том компани бий болох юм. Нэгдсэн компанийн зах зээлийн үнэлгээ 18 тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. “PotashCorp”-ийн хувьцаа эзэмшигчдийн 99 хувь нь, “Agrium”-ийн хувьцаа эзэмшигчдийн 98 хувь нь энэ саналыг хүлээн зөвшөөрсөн байна. Нэгдсэн компанийн 52 хувийг “PotashCorp”, 48 хувийг “Agrium”-ийн хувьцаа эзэмшигчид эзэмшинэ. Хэрэв энэ хэлцлийг цуцалбал хүсэлт гаргасан тал 485 сая ам.долларын торгуулийг нөгөө талдаа төлөх юм.
Чип үйлдвэрлэгч “Microsemi” корпораци “Skyworks Solutions”-ийн худалдан авах сонирхлын дараа хэлцлийг судалж эхэлжээ. “Microsemi" компани "Bank of Montreal”-ийг хэлцлийн зөвлөхөөр хөлслөн авсан байна. Учир нь тус банк өмнө нь “Skyworks Solutions” компани “Woburn”-ийг худалдан авах хэлцэлд зөвлөхөөр ажиллаж байжээ. Дотоод эх сурвалжийн дээрх мэдээлэл задарсны дараа “Microsemi”-ийн хувьцааны ханш NASDAQ биржид 19.5 хувиар өсжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй