БНХАУ-д бага оврын автомашины татварыг бууруулснаар борлуулалт нэмэгджээ
БНХАУ-д бага оврын автомашины татварыг бууруулснаар автомашины борлуулалт сүүлийн гурван жилийн хамгийн өндөр түвшинд хүрч өслөө. Энэ нь "General Motors", "Great Wall Motor" зэрэг автомашин үйлдвэрлэгчдийн нийлүүлэлтийг нэмэгдүүлсэн байна. Өнгөрсөн онд тус улсын автомашины гэрээт борлуулагчид 23.9 сая ширхэг автомашин болон бага оврын тээврийн хэрэгслүүдийг борлуулсан нь 15.9 хувиар өссөн үзүүлэлт болсон гэдгийг БНХАУ-ын Хэрэглэгчийн автомашины холбооноос мягмар гарагт танилцуулжээ. БНХАУ-ын Засгийн газраас автомашины борлуулалтын татварыг таван хувь болгон бууруулсан бөгөөд энэ нь БНХАУ нэг жилд 20 сая шинэ автомашин борлуулсан анхны улс болсон 2013 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт юм.
Спорт тоноглолтой автомашины нийлүүлэлт 2016 онд 44 хувиар өсөж, 8.8 сая ширхэгт хүрсэн бол седан загварын автомашины борлуулалт 5.4 хувиар өсөж, 12.1 сая ширхэгт хүрсэн гэж дээрх холбооноос мэдээлсэн байна. Үүнээс гадна "General Motors"-ийн автомашины нийлүүлэлт өнгөрсөн онд 7.1хувиар өссөний дотор "Buick Envision" зэрэг спорт тоноглолтой автомашины эрэлт өндөр байсан бол "Ford Motor"-ийн хувьд борлуулалт 14 хувиар өсөж, 1.27 сая автомашин борлуулжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй