Ford дэлхийн хэрэглэгчийн чиг хандлагыг тооцоолов
Дэлхий ертөнцийг нийтэд нь хамарч буй өөрчлөлттэй уялдан хэрэглэгчдийн үзэл бодол, биеэ авч явах байдал, амьдралын үнэт зүйл, дадал заншил хувирч байна. Хэрэглэгч нь тухайн брэнд хүмүүсийн тодорхой явцуу хүрээ төдийгүй нийт нийгмийн ашиг сонирхолд хэр нийцэж байгаад анхаарах нь ихэслээ. Ford-ын тайлан нь нэр хүндтэй шинжээчдээс технологи, эдийн засаг, нийгэм, улс төрийн салбарт хийсэн задлан шинжилгээнд тулгуурлажээ. Эдгээр салбарт гарч буй шинэ чиг хандлагыг илүү үр ашигтай тээврийн хэрэгслэл, Ford дэлхийн хэрэглэгчийн чиг хандлагыг тооцоолов үйлчилгээ хөгжүүлэхэд тусган ашиглах зорилгоор Ford компани уг тайланг бэлддэг байна. Үүний тулд АНУ, БНХАУ, Их Британи, ХБНГУ, Энэтхэг, Бразил, Австрали зэрэг зах зээлд том байр эзэлдэг улсын хэрэглэгчдээс тусгай судалгаа авчээ.
Ford компани энэ оны тайландаа дэлхийн хөгжлийн ирээдүйг тодорхойлж болзошгүй хэрэглэгчийн гол чиг хандлагыг тооцоолжээ. Өргөн цар хүрээтэй эдгээр чиг хандлагын заримаас дурдвал:
-“Илүү том” байх нь “Илүү сайн” гэсэн ойлголттой тохирох нь улам ховордлоо. Үүнтэй уялдан эд баялаг эзэмших нь амжилт, аз жаргалын хэмжүүр байхаа болив. Хэрэглэгч эд хөрөнгө, бараа бүтээгдэхүүнийг эзэмшиж байгаагаасаа бус, тухайн бараа бүтээгдэхүүн амьдралд нь хэрхэн нөлөөлж байгаагаас таашаал авч сурчээ. Үнэтэй эд зүйлийн хэрэглээгээ нийгэмд харуулах нь хүмүүсийн дургүй зэвүүг хүргэдэг боллоо. Судалгаанд хамрагдсан 18-29 насны залуусын 77 хувь нь гадаад байдлаараа мөнгөтэй эрхэм болохоо харуулахыг хичээгсдэд дургүй хэмээн хариулсан байна.
-“Цаг бол алт” гэсэн үзэл бодол үнэ цэнээ алдлаа. Орчин үед цаг нарийн баримтлахыг эрхэмлэх нь хуучирсан ойлголт болох хандлагатай байна. Ажлыг хойш тавих нь ихэссэн төдийгүй хэвийн үзэгдэл болох төлөвтэй. Цаг ашиглалтын тухай ойлголт хуучнаасаа эрс хувирав. Урьд нь цаг үрсэн дэмий зүйл гэж үздэг байсан олон юмыг бас ч хэрэгтэй л юм байна хэмээн боддог болсноо судалгаанд хамрагдсан насанд хүрэгсдийн 72 хувь нь мэдэгджээ.
-Сонголт хийх төвөгтэй болов. Интернэтийн ачаар хэт их сонголттой тулгарсан хэрэглэгч эргэцүүлсээр байгаад тухайн барааг авахаа болих нь ихэслээ. Сонголт асар баялаг болсон тул байж болох бүх хувилбараас туршиж үзсээр эцэст нь аваагүй нь дээр гэсэн бодолтой хоцорно. Ford-ын судалгаанд хамрагдсан насанд хүрсэн хүмүүсийн 73 хувь нь интернэт өөрсдөд нь хэрэггүй хэт олон бараа шахаж байна хэмээн үзжээ. Гэхдээ бараа сонгох гэж байгаа бол “интернэт ухсан нь дээр” хэмээн судалгаанд хамрагдсан 18-29 настай 10 худалдан авагч тутмын найм нь хариулжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй