Сингапур улс Хөрөнгө оруулалтын сантай боллоо
Сингапур улс шинийг санаачлагч бизнес эрхлэгчдээ дэмжих зорилгоор нэг тэрбум сингапур долларын хөрөнгө бүхий Хөрөнгө оруулалтын сан байгууллаа. Энэхүү санг байгуулснаар улсынхаа эдийн засгийг хөгжүүлэх зорилготой гэж шинжээчид тайлбарлаж байна. "Makara Innovation Fund" нэртэй энэхүү санг Сингапурын Оюуны өмчийн газар, хөрөнгө оруулалтын "Makara Capital" компанитай хамтран байгуулсан байна. Тус сан нь ирэх найман жилд дэлхийд өрсөлдөх технологитой 10-15 компанид тус бүр 30-150 сая сингапур долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж албаныхан мэдэгджээ.
Цаашлаад Сингапурын Оюуны өмчийн газар ирэх таван жилд тусгай мэргэжилтнүүдийнхээ тоог нэмэгдүүлж нэг мянгад хүргэхээс гадна жил тутам 4000 хүнийг мэргэшсэн боловсон хүчнээр бэлтгэхээр болсон байна.
Сингапур улс нь "Bloomberg "Bloomberg 2017 Innovation Index"-т АНУ, Израйлын өмнө зургаадугаарт бичигдэж байгаагаас гадна иргэдэд ногдох оюуны өмчийн тусгай зөвшөөрлийн тоогоор БНСУ, Японы дараа гуравдугаарт бичигдэж байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй