БНСУ 4.2 их наяд воныг ажлын байр шинээр бий болгоход зарцуулахаар төлөвлөжээ
БНСУ-ын Ерөнхийлөгч Мун Жэ Иний ажлын байр болон орлого нэмэгдүүлэх зорилтын хүрээнд тус улсын Сангийн яам 11.2 их наяд воны төсвийн тодотголын хуулийн төслийг боловсрууллаа. Энэхүү хуулийн төслийг ирэх долооны өдөр хууль тогтоох байгууллагад өргөн барихаар төлөвлөөд байгаа ажээ. Хэрвээ БНСУ-ын Парламент төсвийн тодотголыг баталсан тохиолдолд Сангийн яам нь 4.2 их наяд воныг 86 мянган ажлын байр шинээр бий болгоход зарцуулахаар төлөвлөөд байгаа юм. Үүнээс 71 мянга нь цагдаа, гал сөнөөгч, туслах багш, нийгмийн ажилтан зэрэг Төрийн албан хаагчдыг ажлын байраар хангахад чиглэнэ гэж албаныхан мэдэгдсэн байна. Үүний зэрэгцээ хувийн хэвшилд, ялангуяа жижиг, дунд компаниудад ажлын байр нэмэгдүүлэхэд илүү анхаарна гэдгээ илэрхийлжээ. Харин үлдэж буй долоон их наяд воныг нийгмийн халамж, ажлын байрны нөхцөлийг сайжруулах, цалин, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхэд зарцуулна гэж тус улсын Сангийн яам мэдэгдэлдээ дурдсан байна.
"Хэрвээ илүү их ажлын байр бий болгосон тохиолдолд цалинг нэмэгдүүлэхээс гадна өрхийн зарцуулалт доогуур түвшинд байгааг шийдвэрлэх боломжтой" гэж БНСУ-ын Сангийн яамны төсвийн асуудал хариуцсан орлогч мэдэгджээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй