Хакерууд “HBO” телевизэд шахалт үзүүлсэн хэвээр байна

Мэдээ

Хакерууд “HBO” телевизэд шахалт үзүүлсэн хэвээр байна. "Mr. Smith" гэх нэрийн ард нуугдсан хакерууд "Game of Thrones"-ийн кино зохиол төдийгүй "HBO"-ийн нэр хүндэд харшлах мэдээлэл олж авсан гэж мэдэгдээд байсан. Гэсэн хэдий ч одоогоор тус телевизийн хамгийн алдартай цувралд нөлөөлөх ямар нэгэн мэдээллийг олон нийтэд дэлгээгүй байгаа юм. “HBO” телевизийн хувьд долдугаар сарын сүүлээр цахим халдлагын талаар олж мэдсэн бөгөөд эдгээр чухал мэдээллүүдээр дамжуулан олон сая ам.доллар нэхэмжилж байгаа талаар мэдэгдсэн. Одоогийн байдлаар хакерууд “Game of Thrones” цувралын зохиол болон кино багийнхны ажлын санал зэрэг чухал мэдээллийг гартаа оруулаад байна. Үүгээр ч зогсохгүй эфирээр цацагдаагүй шинэ ангиуд болон “HBO”-ийн ажилтнуудын хувийн шинжтэй мэдээллийг эзэмшиж байгааг шинжээчид онцолжээ.



САНАЛ БОЛГОХ