"Great Gatsby"-ийн харшийг 17 сая ам.доллараар худалдана

Мэдээ

АНУ-ын зүүн эргийн Long Island арал дээр байрлах "Great Gatsby"-ийн харшийг 17 сая ам.доллараар худалдахаар болсон байна. АНУ-ын алдарт зохиолч Фрэнсис Фицджеральд "The Great Gatsby" зохиолынхоо гол дүрийг тус харшид амьдарч буйгаар дүрсэлсэн байдаг. "Cornwall Capital" хөрөнгө оруулалтын компанийг үүсгэн байгуулагч Жэймс Май өөрийн эзэмшиж буй харшаа худалдахаар болсон талаараа олон нийтэд мэдээллээ. 13 унтлагын өрөөтэй, эргийн дагуу байрлалтай энэхүү харшийг Нью-Йорк хотын захирагчийн албыг хашиж байсан Аверелл Харриманы дүү Мэри Харриман Рамси нэгэн цагт эзэмшиж байжээ.

"The Great Gatsby"-ийн зохиолч өөрийн найз Рамсигийн хамтаар Long Island арлын чинээлэг эрхмүүдийн амьдралын талаарх судалгааг тус харшид хийдэг байсан талаар түүний намтар номд дурдсан байдаг. Тансаг байдлыг орчин үеийн загварын шийдэлтэй төгс хослуулсан тус харшийг худалдахаар болсон талаар АНУ-ын хэвлэлүүд онцолж байна.




САНАЛ БОЛГОХ