ХААБ: 26.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 487.6 тонн ноолуур арилжаалав
Хөдөө Аж Ахуйн биржид өнгөрсөн долоо хоногт 26.3 тэрбум төгрөгийн арилжаа хийжээ. Үүнээс 26.2 тэрбум төгрөгийн үнийн дүн бүхий 487.6 тонн ноолуур арилжаалсан байна. Боловсруулаагүй бараан ноолуурын дундаж ханш нэг кг тутам нь 51 мянга 500 төгрөг байсан бол цайвар ноолуурын ханш 52 мянга 900 төгрөг байсан байна. Мөн 2016 он гарснаас хойш анх удаа боловсруулаагүй цагаан ноолуурыг нэг кг тутмыг нь 69 мянган төгрөгөөр арилжаалжээ. Үнийн дүнгийн хувьд өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бараан ноолуур 1300 орчим төгрөгөөр, цайвар ноолуур 1700 төгрөгөөр үнэтэй байгаа юм. Хэмжээний хувьд мөн нэмэгдэж, 50 орчим хувиар өссөнийг Хөдөө Аж Ахуйн биржийн мэдээнээс харж болохоор байна. Энэ онд ноолуурын ханш олон улсын зах зээл дэх ханшаас 13-15 орчим хувиар өндөр байгаа гэдгийг салбарынхан онцолж байгаа юм.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй