АНУ галт зэвсгийн хүчийг нэмэгдүүлэх төхөөрөмжийн худалдаанд тавих хяналтаа чангатгана
АНУ галт зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төхөөрөмжийн худалдаанд тавих хяналтаа чангатгахыг зорьж байна. Учир нь Лас Вегаст болсон халдлагад галт зэвсгийн хүчин чадлыг нэмэгдүүлэх тусгай төхөөрөмж ашигласан болохыг албаныхан тогтоогоод байгаа юм. Тиймээс галт зэвсгийн хүчийг нэмж, бүрэн автомат горимд шилжүүлдэг энэ төхөөрөмжийг хориглох хэрэглэх гэж АНУ-ын Үндэсний галт зэвсгийн холбоо мэдэгджээ. Улмаар Бүгд Найрамдах намын төлөөлөгчид дээрх төхөөрөмжийн борлуулалт болон хэрэглээг хориглох хуулийн төслийг Төлөөлөгчдийн танхимд өргөн барихаар төлөвлөжээ. АНУ-ын Төрийн тэргүүн Дональд Трамп ч галт зэвсгийн хүчийг нэмэх тусгай төхөөрөмжийг хориглох эсэх анхаарал хандуулна гэж мэдэгдсэн байна. Үүнээс гадна Бүгд Найрамдах намын санаачилсан татварын шинэчлэлд АНУ-ын төсвийн алдагдал томоохон саад учруулж болзошгүй байна.
АНУ-ын төсвийн алдагдал холбооны төсвийн зарцуулалтад хязгаарлалт болсоор ирсэн бөгөөд харин одоо Дональд Трампын татварыг бууруулах хуулийн төсөл эрсдэлд ороод байна гэж Сенатын гишүүн Боб Коркер анхааруулжээ. Дональд Трампын хувьд Төлөөлөгчдийн танхимын боловсруулсан төсвийн төсөл эдийн засгийн өсөлт бий болгож, ажлын байрыг нэмэгдүүлнэ гэдгийг дурджээ. Түүнчлэн татварын шинэчлэлд дэмжлэг үзүүлнэ гэж мэдэгдсэн байна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй