Б.Мөнгөнтуул дэд байр эзлэв

Спорт

Их Британийн нийслэл Лондон хотноо болсон “London Chess Classic” тэмцээний дагуул тэмцээнд Монгол Улсаас Их мастер Б.Мөнгөнтуул оролцон, дэд байр эзэлжээ.

Тэрбээр уг тэмцээнд нийт есөн өрөг тоглож, зургаан оноотойгоор хоёрдугаар байр эзэлсэн байна.

Б.Мөнгөнтуулын хувьд сүү­лийн хоёр жилийн хугацаанд томоохон тэмцээнд оролцоогүй. Харин энэ жилээс эхлэн чансаа өндөртэй тэмцээнүүдэд оролцохоор зэхэж байгаа аж.

“London Chess Classic” тэмцээний хувьд 2009 оноос эхлэн зохион байгуулагдаж буй. Тэгэхдээ чансаа өндөр арван эрэгтэй шатарчны дунд болдгоороо өвөрмөц. Харин тэмцээний дундуур эмэгтэй болон хүүхдүүдийн дунд дагуул тэмцээн болдог юм байна.

САНАЛ БОЛГОХ