БНАСАУ түүхий эдийн экспортоос 200 сая ам.долларын орлого олжээ

Мэдээ

БНАСАУ өнгөрсөн оны эхний есөн сарын хугацаанд нүүрс, ган, төмөр зэрэг түүхий эдийн экспортоос 200 сая ам.долларын орлого олсон гэж эх сурвалжууд мэдээллээ. НҮБ-ын хараат бус ажиглалтын багийн тайланд дурдсанаар тус улс БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг хэд хэдэн улсад нүүрс экспортолсон байна.НҮБ Пхеньяны цөмийн хөтөлбөрийн хөгжүүлэлтийг зогсооход хориг арга хэмжээгээ чангатгасан ч энэ нь тус улсын нефтийн бүтээгдэхүүний нийлүүлэлтийг дэмжсэн гэдгийг тайланд онцолжээ.

Тиймээс БНАСАУ-ын экспортыг дэмжсэн эдгээр улс газрын тос, нүүрсний худалдан авалтаа зогсоох шаардлагатай болоод байгаа аж. Үүнээс гадна БНАСАУ, Мьянмар, Сири зэрэг улсыг баллистик пуужингийн хөгжүүлэлтээ үргэлжлүүлэхэд хамтран ажиллаж байгааг шинжээчдийн баг анхааруулжээ.




САНАЛ БОЛГОХ