Дэлхийн тэргүүн баячуудын хөрөнгө 68.5 тэрбум ам.доллараар буурав

Мэдээ

АНУ-ын Төв банк бодлогийн хүүгээ нэмэгдүүлэх давтамж нэмэгдэж магадгүй гэсэн хүлээлт үүссэн нь хөрөнгийн зах зээлд нөлөөллөө. Үүний дараа дэлхийн хамгийн чинээлэг 500 эрхмийн нийт хөрөнгө 68.5 тэрбум ам.доллараар буурсан байна. Тухайлбал, “Berkshire Hathaway”-ийн Уоррен Баффет хамгийн их буюу 3.3 тэрбум ам.долларын алдагдал хүлээж, 90.1 тэрбум ам.долларын хөрөнгөтэйгээр “Bloomberg” тэрбумтнуудын индексийн гуравдугаарт бичигдлээ. Харин дэлхийн тэргүүн баячуудын нэг Жефф Безосын хөрөнгө 3.2 тэрбум ам.доллараар өсөж, 119 тэрбум ам.долларт хүрснээр дэлхийд хөрөнгийнхөө хэмжээгээр тэргүүлж байна.




САНАЛ БОЛГОХ