"Toyota Motor"-ийн ашиг III улиралд 6.2 тэрбум ам.долларт хүрч таамгаас давж өслөө

Мэдээ

Японы автомашин үйлдвэрлэгч "Toyota Motor"-ийн үйл ажиллагааны ашиг III улиралд 6.2 тэрбум ам.долларт хүрч таамгаас давж өслөө. Үүний зэрэгцээ борлуулалт нь өнгөрсөн улиралд 7.61 их наяд иенд хүрсэн байна. Ийнхүү санхүүгийн үзүүлэлтүүд нь таамгаас давахад Японы зах зээлд борлуулалт өссөн нь голлох нөлөөг үзүүлжээ. Мөн "Toyota" АНУ-д автомат жолоодлоготой болон цахилгаан хөдөлгүүрт автомашины технологийн хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлсэн нь дэмжлэг болсон юм. Үүнээс гадна, тус компани 2018 оны санхүүгийн жилийн ашгийн төлөвөө энэ онд гурав дахь удаагаа нэмэгдүүлсэн байна. Тодруулбал, ирэх гуравдугаар сараар эцэслэх санхүүгийн жилд үйл ажиллагааны ашиг 10 хувиар өсөж, 2.2 их наяд иенд хүрнэ гэж таамагласан. АНУ-ын зах зээлд "Suv" ангиллын автомашины эрэлт өссөн нь ийнхүү ашгийн төлөвөө нэмэгдүүлэхэд нөлөөлсөн гэж компани тайлбарлажээ.



САНАЛ БОЛГОХ