ЗОРИГ сангийн "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөр зарлагдлаа

UB Info

Орон нутагтаа ажиллаж амьдарч буй залуусыг дэмжих, тэднийг чадавхжуулах, өөрийгөө хөгжүүлэх боломж олгох зорилгоор Зориг сангаас олон хөтөлбөрүүдийг зохион байгуулдаг билээ.

Зориг сан 2014 оноос эхлэн “Орон нутгийн Залуу Манлайлал”, “Орон нутгийн Байгаль Орчны Манлайлал”, “Орон нутгийн Эмэгтэйчүүдийг Чадавхжуулах” зэрэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөрүүдэд одоогийн байдлаар 21 аймгийн 106 залуус хамрагдаад байна.

Эдгээрийн нэг болох "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөр 3 дах жилдээ зарлагдлаа. Хөтөлбөрийг Конрад Аденауэр сангаас 2 дахь жилдээ санхүүжүүлж байгаа бөгөөд хөтөлбөрт хамрагдах хугацаанд Улаанбаатар хотод байрлах зочид буудал, хоол болон хоёр талын замын зардлыг Зориг сан хариуцдаг юм.

Зориг сангийн "ОРОН НУТГИЙН БАЙГАЛЬ ОРЧНЫ МАНЛАЙЛАЛ" хөтөлбөр нь анх 2016 онд хэрэгжиж 21 аймгийн 22 залуус хамрагдан амжилттай төгссөн юм. Уг хөтөлбөрт хамрагдсанаар оролцогч залуус манлайлах ур чадварт суралцан байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой.

Уг хөтөлбөр 2018 оны 4-р сарын 16-аас 4 сарын 27-ны хооронд Улаанбаатар хотод 2 долоо хоногийн туршид явагдана.

Сонирхсон залуус өргөдлийн маягтыг онлайнаар https://form.jotform.me/zorigfoundation/refp2018 хаягаар бөглөх бөгөөд өргөдлийг 2018 оны 3 сарын 23-ны өдрийн 00:00 цаг /Улаанбаатарын цагаар/ хүртэл хүлээн авна.
Хөтөлбөрийн дэлгэрэнгүй мэдээллийг Зориг сангийн
zorigsan.mn веб хуудас болон Zorig Foundation фэйсбүүк хуудаснаас авна уу.
Хөтөлбөрийн лавлах утас: 11315444

САНАЛ БОЛГОХ