Зориг сангийн "Байгаль орчны манлайлал" хөтөлбөр 9 дэх жилдээ зарлагдлаа
Байгаль орчиндоо хувь нэмрээ оруулах, өөрийгөө хөгжүүлэх чин хүсэл эрмэлзэлтэй залуучуудыг уг хөтөлбөрт урьж байна. Оролцохыг хүсэгчид нь 25 хүртэлх настай, их, дээд сургууль төгссөн, төрийн, төрийн бус, болон хувийн байгууллагад мэргэжил хамаарахгүй ажиллаж буй залуу мэргэжилтнүүд хамрагдах боломжтой.
Зориг сангийн Байгаль Орчны Манлайлал хөтөлбөр нь найман жилийн турш хэрэгжихдээ 160 гаруй залуусыг хамарсан бөгөөд манлайлах чадварт суралцах, байгаль орчны салбарын манлайлагчидтай холбоо тогтоох ховор боломжийг олгодгоороо онцлогтой. Тус хөтөлбөр нь 8 сарын хугацаанд хэрэгждэг бөгөөд хөтөлбөрийн хүрээнд оролцогч залуус дараах чадваруудыг эзэмшинэ.
• Байгаль орчны асуудлуудыг шийдвэрлэхэд өрийн хувь нэмэр оруулах
• Манлайллын ур чадвараа дээшлүүлэх
• Монголын байгаль орчинд тулгамдаж буй асууулуудын талаар ойлголтоо гүнзгийрүүлэх
• Салбарын манлайлагчидтай танилцаж мэргэжлийн хүрээгээ тэлэх
• Төсөл бие даан боловсруулж хэрэгжүүлж сурах боломжтой.
Өргөдлийг онлайнаар ЭНД дарж бөглөх бөгөөд 2018 оны 9 сарын 21-ны өдрийн 18 цаг хүртэл хүлээн авна.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй