Нүүдлийн тоглоом тоглох 9 ач тус "Танд болон таны хүүхдэд"

UB Info

Сүүлийн үеийн нүүдлийн тоглоомууд тийм ч зугаатай бишээс гадна хүүхдүүдэд ямар ч ач холбогдолтой зүйл зааж сургадаггүй.

Нүүдлийн болон бусад тоглоомын зах зээлд байр сууриа бат бэхжүүлээд удаж буй “Hasbro” гэгч үндэстэн дамнасан компанийн тэртээ 1935 онд бүтээсэн “Monopoly” хэмээх нүүдлийн тоглоомын сонгодог хувилбар нь одоо ч танд ач тусаа үзүүлнэ гэдэгт эргэлзэх зүйл үгүй. Манайхаар бол “Саятан” хэмээх тоглоомтой утга агуулга ижил гэж ойлгож болно. Тоглоомын гол агуулга нь 2-10 тоглогчид ээлжлэн шоо хаяж нүүдэл хийх бөгөөд өөрт байгаа мөнгөөр юу худалдаж авах юунд хөрөнгө оруулахаа шийдэж улмаар тоглогчид нэг нэгнийгээ бизнесээс шахаж гарган эцсийн дүнд Монополи болж чадсан тоглогч ялагч болох учиртай ажээ.

Харин орчин үеийн шинэлэг хувилбарууд нь цаасан мөнгийг пластик картаар орлуулж, түүнд зориулж хямдхан карт уншигч нэмсэн нь хүүхдийг тоо бодож, толгойгоо ажлуулах шаардлагагүй болоход хүргэсэн. Түүнчлэн өмнө нь 110 карт, эрхийн бичиг дагалддаг байсан бол одоо ердөө л 53 болсон бөгөөд энэ нь “Monopoly Тохиролцоо” хэмээх шинэ өгөгдөлтэй холбоотой гэжээ. Цаашилбал тоглоомын дүрэм нь тодорхой биш, өмч хөрөнгө бус брендийн нэр зонхилсон гэх мэт утгагүй шинэчлэлүүдээс болж уг тоглоом нь бүхэлдээ жинхэнэ амьдралын бизнесээс тэс ондоо зүйл болж хувирсныг онцлох нь зүйн хэрэг биз ээ.

Тиймээс та одоо ч хуучны хувилбарыг нь илүүд үзэх хэрэгтэй юм шүү. Хүүхдүүдэд тань баяжих арга ухааныг бага ч гэсэн суулгахад дөхөм үзүүлэх хуучны сонгодог хувилбарыг тоглох нь хэрхэн ач тустай байх вэ гэдгийг дараах 9 шалтгаанаар тайлбарлаж болох ажээ.

1. Уг тоглоом нь бизнес санхүүгийн суурь ойлголтыг өгдөг. Мэдээж бид орчин үед бэлэн мөнгө гэхээс илүү биет бус санхүү барьж, гэрлийн хурдаар шилжүүлэг хийдэг болсон нь үнэн. Тийм байлаа ч гэсэн хүүхдүүд энэ бүхнийг ойлгохын тулд эхлээд биет мөнгө, болон санхүүгийн суурь ойлголтуудыг сурч мэдэх нь хамгийн чухал юм.

2. Уг тоглоом нь хүүхдүүдийн математик ухааныг идэвхжүүлнэ. Амьдрал дээр болон бизнесийн орчинд түргэн шуурхай тооцоолол хийж чаддаг байх нь маш чухал чадвар юм. Сонгодог нүүдлийн тоглоом тоглож байх үед хэн хурдан нэмж, хасаж, үржүүлж чадна тэр л түрүүлж алхана. Харин сүүлийн үеийн нүүдлийн тоглоомууд хэтэрхий автоматажсан учраас хүүхдэд хоолыг нь бэлдэж өгч буйгаас ялгаагүй юмсанж.

3. Хэрхэн өмч хөрөнгөтэй болох талаар заана. Үнэтэй боловсрол, их хэмжээний санхүүжилт шаарддаггүй сонгодог бизнесүүдийн нэг бол түрээсийн бизнес билээ. Хүүхэд тань энэ бизнесийг тоглоом дээр хийж сурах болно.

4. Зээлийн мөн чанарын тухай ойлголттой болно. Monopoly тоглоом дээрх барьцаат зээлийн дүрэм бол мөнгө зээлэх нь ямар гарзтай байдгийг яруу тодоор харуулсан жишээ юм. Өрөнд орсноор хэрхэн дампуурч болдгийг хүүхэд тань эндээс ойлгож, сургамж авах болно.

5. Хэлэлцээр хийх арга ухаанд сургана. Сүүлийн үеийн хувилбаруудад хэлэлцээр хийж тоглох ямар ч вариант байхгүй. Учир нь та зүгээр л дүрмийн дагуу тоглох ёстой. Харин сонгодог Monopoly дээр та яг л жинхэнэ амьдрал дээр бизнес хийж байгаа мэт бусадтай харилцан тохиролцох бүрэн боломжтой юм.

6. Татварын мөн чанарын талаар ойлголттой болно. Сонгодог Monopoly дээр өөрт ашигтай татварын хувилбараас илүү өөрийн орлого болон өмч хөрөнгийн татвар илүү нэхэгддэг тул энэ нь бизнест илүү хянуур хандахад тус болно.

7. Эдийн засгийн тэгш бус байдлыг дүрсэлж харуулдаг. Тоглоом эхлэхэд тоглогч бүр ижил хэмжээний мөнгөтэй эхэлдэг боловч явцын дунд хэн их хөрөнгө хурааж чадсан нь улам л хүндхэн өрсөлдөгч болж хувирдаг. Энэ үйл явц бол өнөөгийн нийгэмд баячууд нь улам баяжиж, ядуу хүмүүс улам ядуурдаг болохыг маш энгийнээр харуулсан зураглал юм.

8. Гэхдээ та нийгмийг илүү сайхан болгож чадна. Сонгодог Monopoly тоглоом ямар ч өршөөлгүй, хэрцгий мэт санагдаж болох ч үнэн хэрэгтээ тоглогч өөрийн бүтээсэн эзэмшил газартаа өөрийн дүрмийг бүтээж болдог. Жишээлбэл таны эзэмшилд буусан хүмүүсээс төлбөр авахгүй байх гэх мэт. Иймээс та тоглоомыг өөрийн дуртай өнгөөр будаж болох аж.

9. Олон жил өнгөрсөн ч одоо ч хэрэглээнд байсаар л... Сүүлийн зуун жилийн хугацаанд ердөө хэдхэн л нүүдлийн тоглоом хэрэглээнд хэвээр үлдсэн байгаа бөгөөд тэдгээрийн нэг нь Monopoly гарцаагүй мөн юмсанжээ. Харин бусад нь “Үг эвлүүлэх тоглоом, Шатар, Mancala, Pachesi, Даам зэрэг тоглоомууд байдаг аж.

Та монополи тоглоом худалдан авахыг хүсвэл 75752020 дугаарт холбогдон үнэгүй хүргүүлэн аваарай.




САНАЛ БОЛГОХ