Заавал очих газар: Буйр нуур

UB Info

Таны энэ зуны аяллын төлөвлөгөөнд "Буйр нуур" багтаагүй бол яг одоо заавал нэмээрэй. Монголын зүүн бүсэд нуур цөөрөм цөөнгүй боловч түүний дотроос хамгийн том нь Буйр нуур юм.

Нүд унагам үзэсгэлэнт байгалтай уг нутаг нь байгаль болон түүхийн хувьд заавал үзэх ёстой газрын нэг. Хамгийн гүн хэсэгтээ 10-50 метр хүрдэг уг нууранд Халх гол цутгаж, Оршуун гол эх авч гардаг болохоор эргийн дагуу бургас, нишингэ ургасан байдаг. Нуурын өмнөд эрэг хавиар түрэлт давлагаагаар үүссэн 3-5 метр өндөр элсэн далан үргэлжлэх бөгөөд тэдгээрийн завсар хооронд жижиг нуурууд тогтож зарим нь үндсэн нууртайгаа холбогддог маш цэнгэг устай нуур юм.

Нуурын аялагчдад зориулсан хамгийн таатай зүйл бол нуурын эрэг дээр байрлах "Buir Lake complex resort" юм. Тэд Family хаус, энгийн модон байшин, гэр хаус гэсэн 3 төрлийн байшингуудаар үйлчилдэг бөгөөд Family хаус нь 2 давхар дотроо ариун цэврийн өрөө, зочны өрөө, гал тогооны өрөө болон air condition-той байдаг учир таны тав тухыг 100%-ийн сэтгэл ханамжтай байлгаж чадах цор ганц газар юм. Жуулчны баазад энэ зуныг мартагдашгүй болгох олон сонирхолтой үйлчилгээ байгаа.

Монголын хамгийн анхны нууран дээрх усан парк дээр тоглож, эрэг дээрх наран шарлагын газарт амрах болон эдгээр бусад үйлчилгээг авах боломжтой:
 - Усны мотоцикл
 - Элсний мотоцикл
 - Саун, душ
 - Караоке
 - Дэлгүүр
 - VIP өрөө
 - Ширээний теннис, сагсан бөмбөгийн талбай, элсний волейбол

"Buir Lake complex resort" нь 2019 оны захиалгаа авч эхэлсэн бөгөөд баазынхаа 2019 нээлтийг 6 сарын 1-ний өдөр хийх гэж байна. 

Утас: 77051515
Facebook: Buir Lake Complex Resort

Нэмэлтээр “Буйр нуур”-ын аялагчиддаа зориулан нуурын талаарх сонирхолтой баримтуудыг хүргэж байна:

1. Буйр нуур бол манай орны хамгийн олон үйл загастай нуур юм. Тус нуураас жилдээ 300 тн загас олборлох нөөцтэй гэсэн тооцоо бий.
2. Зөвхөн энэ нууранд л байх “Улаан ном”-нд л бүртгэгдсэн “Леандер 1778” хавч амьдардаг.
3. Нуурын эрэг болон гайхалтай байгалын үзэсгэлэнг буулгасан зургуудыг хараад хүмүүс гадаад далайн эрэгтэй маш их андуурдаг.
4. Буйр нуур нь зөвхөн байгалын үнэт өв биш бөгөөд түүхийн хувьд ч үнэт өв болсон газар юм.
5. Буйр нуурын орчмын нутаг болох Халхын сүм, Загасны үйлдвэр, Адаг дулаан, Булан дэрс, Улаан худаг зэрэг газруудаар 1935-1936 онуудад Япон болон Манж-Гогийн талаас удаа дараа зэвсэгт халдлага хийж байсан.
6. Буйр нууранд 20000 дээш усны шувууд байнга байдаг ус намгийн шувууд ихтэй учраас олон улсын ач холбогдол бүхий ус намгархаг газар, ялангуяа усны шувууд олноор амьдардаг орчны тухай Рамсарын конвенцийн хавсралт жагсаалтад 2004 онд бүртгэгджээ.
7. Буйр нуурын нэршил нь Хөлөн гэдэг гоо үзэсгэлэнт бүсгүй болон Буйр гэдэг хүчтэй сайхан эрийн тухай домгоос эхтэй.

САНАЛ БОЛГОХ