З.Энхболд: Зөрчлийг шалгалгүйгээр анхдугаар чуулганыг эхлүүлэх нь хууль бус гэж үзэж байна

Мэдээ

УИХ-ын сонгуулийн 55 дугаар тойрогт санал тоолох автомат машины дүн зөрж, 234 саналын хуудас илүү тоологдсон гэж УИХ-ын дарга З.Энхболд мэдэгдлээ. Энэ мэтчилэн бусад бүх тойрогт зөрчлийг шалгалгүйгээр анхдугаар чуулганыг эхлүүлэх нь хууль бус гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийллээ. Түүнчлэн “Сонгуулийн үеэр шилжилт хийлгэсэн иргэдийн тоо 18 мянгад хүрсэн. Өөрийн биеэр ирж бүртгүүлэх хуультай ч итгэмжлэлээр дамжуулж сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэсэн нь бүртгэлийн байгууллагын хууль зөрчсөн үйлдэл” гэж Ардчилсан Намын дарга үзэж байна. Тиймээс холбогдох тойргуудад дахин санал хураалт явуулах ёстой гэж мэдэгдсэн юм. Үүнээс гадна Ардчилсан Намыг шинэчлэх түр хороо намын одоогийн удирдлагуудаас огцрохыг шаардаж мэдэгдэл хийлээ. Намын дотоод зөрчил, алдаатай бодлогын талаар нэг жил гурван сарын өмнөөс анхааруулж шаардлага хүргүүлж байсан ч намын удирдлагууд алдаа дутагдлаа ойлгоогүй. Энэ байдлаас болж Ардчилсан Нам сонгуульд ялагдсан гэж тус хороо үзэж байна.


САНАЛ БОЛГОХ