Хязгааргүй ДАТА-тай ONDO идэвхжлээ

UB Info

3 иргэн тутмын 2 нь үргэлж ДАТА хомсдолтой байдаг.

Үүрэн холбооны салбарт ярианы хэрэглээ тогтмол багасч байгаа төдийгүй интернэтийн хэрэглээ өнгөрсөн жилд хоёр дахин өсчээ. Гэвч улсын хэмжээнд нийт өрхийн 20 хувь нь интернэтэд холбогдоогүй байгаа ба Улаанбаатар хотын өрхийн 25.7 хувь нь тоног төхөөрөмж болон үйлчилгээний өртөг өндөр, интернэтийн үйлчилгээ авах боломжгүй газар амьдардаг гэсэн шалтгааны улмаас одоог хүртэл интернэтэд холбогдоогүй байна.

Айл өрх болон хувь хүмүүсийн интернэтийн хэрэглээ өсөн нэмэгдэж байгаа мэт боловч бага болон дундаас доош орлоготой иргэдийн хувьд харилцаа холбоо, интернэтийн үйлчилгээ, мөн түүнд холбогдох тоног төхөөрөмж зэргийн өртөг өндөр тусч, энэ хэрээр мэдлэг, мэдээлэл, тэгш боломжийн ялгаа нийгэмд үүсээд байна. Энэхүү боломжийн тэгш бус байдлыг арилгаж, хүн болгонд хөгжих эрхийг олгох нь ирээдүйдээ оруулах хамгийн том хөрөнгө оруулалт юм. 

  • МАНАЙ КОМПАНИ supernet.mn яг нэг сарын өмнө SuperNet-ийн Databox буюу интернэт түгээгч төхөөрөмжийг худалдаанд гаргаж эхний 2,000 хэрэглэгчиддээ уг төхөөрөмжөө бэлэглэж интернэтийн хэрэгцээг нь хангалаа.

Улаанбаатар хотын гэр хороолол, зуслан орчмын бүсэд амьдардаг өрх болон хувийн аж ахуйн нэгжүүд, бичил болон ЖДҮ эрхлэгчдийг чиглэсэн урамшууллыг зарласан ба тэдний амьдрал, ажлын хэв маягт нь нийцсэн үйлчилгээний үнийн сонголтуудтай бүтээгдэхүүнээ зах зээлд нэвтрүүлээд байна.

Иргэд гар утасны нэгж, сүлжээ ашиглан дуудлага хийх нь багасч интернэтэд суурилсан аппликейшн (FB Messenger, Viber, WeChat, Whatsapp г.м) ашиглан холбоо барих нь түгээмэл болжээ. Ухаалаг гар утсаараа интернэтэд орох нь хамгийн хурдан, хялбар арга бөгөөд гар утасныхаа дугаар, кейс (гэр), хамгаалах наалтаас эхлээд аппликейшн, тоглоом, цахим үйлчилгээ, Youtube дээр үздэг контент, Facebook, Instagram дээрх дагагч, уншдаг мэдээлэл зэргээрээ бид бүгд ондоо байдаг. Харин ондоо хүн таныг бусадтай ижил болгодог нэг л зүйл байдаг нь: Таны гар утасны суурь хураамж эсвэл ямар нэгэн үүрэн операторын багц, түүнд дагалдан ирэх интернэт ДАТА.

  • ONDO ХХК ondo.mn нь ондоо иргэн танд зориулан ONDO DATA буюу дугааргүй дан дата үйлчилгээг хүргэхэд бэлэн боллоо. Дан Дата үйлчилгээгээрээ бид эрхэм хэрэглэгч танд ХЯЗГААРГҮЙ ДАТА-г ХЯЗГААРГҮЙ ХУРДТАЙ-гаар санал болгож байна.

Та ухаалаг гар утасныхаа загвараас хамааран (iPhone, Samsung, Huawei г.м) дан дата үйлчилгээг биет сим карт эсвэл и-сим хэлбэрээр авч ашиглаж боломжтой. Нээлтийн урамшууллаараа бид 15,000₮-өөр 3 сарын турш хязгааргүй датаг санал болгож байна. Харин урамшууллын хугацаа дуусмагц сарын 30000₮-өөр хязгааргүй үйлчилгээгээ үргэлжлүүлэн авах боломжтой.

Холбоо барих: 72110101
САНАЛ БОЛГОХ