7 дугаар сарын 14-17-ны өдрүүдэд тээврийн хэрэгсэл улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнд оролцоно
АSЕМ-ийн дээд түвшний уулзалт энэ долоо хоногийн баасан, бямба гарагт буюу энэ сарын 15, 16-ны өдөр Улаанбаатар хотноо болно. Үүнтэй холбогдуулан цагдаагийн байгууллага болон Замын цагдаагийн газраас АSЕМ-ийн үеийн аюулгүй байдлыг хангахаар төлөвлөгөө гаргаж ажиллаж байна. Төлөвлөгөөний хүрээнд тээврийн хэрэгслийг улсын дугаарын тэгш, сондгойгоор ангилж хөдөлгөөнд оролцуулахаар болжээ. Долдугаар сарын 14, 16-ны өдрүүдэд 08.00-20.00 цагийн хооронд тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцох бол долдугаар сарын 15, 17-ны өдрүүдэд сондгой тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно. Мөн 10 тонноос дээш хүнд даацын тээврийн хэрэгсэл болон троллейбусны хөдөлгөөнийг энэ өдрүүдэд хязгаарлах юм байна. Мөн АSЕМ-тай холбоотойгоор зарим замыг бүрэн хаана. Тухайлбал Гэндэнгийн гудамж, Олимпын гудамж, "Чингис хаан" олон улсын нисэх буудлаас "АSЕМ Villa" хотхон хүртэлх замыг 14-18-ны хооронд бүрэн хаах юм. Харин тухайн хэсэгт амьдардаг иргэд туслах зам ашиглахаар зохицуулжээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй