Жийп автомашины тоноглол гүйлгээ сайтай байна
Автомашины бусад сэлбэг хэрэгслээс харьцангуй үнэтэйд тооцогддог тоноглолын бизнест хоёр томоохон тоглогч дотоодод үйл ажиллагаагаа явуулж байна. Тодруулбал “ARB Mongolia” компани Австралийн “ARB” брэндийн бүтээгдэхүүнийг импортоор оруулж байгаа бол “Доктор авто сүлжээ” мөн л Австралийн “TJM” брэндийн бүтээгдэхүүнийг импортлон борлуулж байна. Авто тоноглолын бүтээгдэхүүнд хамгаалалт, явах эд анги харин дэд бүтээгдэхүүнд татлага чирэгч, хийлдэг домкрат зэрэг багтдаг аж. Үүнээс ихэвчлэн жийп автомашины хамгаалалтын тоноглолыг оруулж ирдэг гэж импортлогчид онцолж байгаа бөгөөд борлуулалтын хувьд харьцангуй тогтвортой гэж компаниуд үзэж байна. Компаниудын салбар төвүүдийн хувьд “Доктор авто сүлжээ” энэ онд Дархан, Эрдэнэт хотод шинэ салбараа нээсэн бол “ARB Mongolia” орон нутагт шинээр хоёр салбар нээх төлөвлөгөөтэй ажиллаж байна гэж мэдээллээ.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй