“Lotte”-ийн өв залгамжлагчийг авлигийн хэргээр шалгаж байна

Мэдээ

Пүрэв гарагт БНСУ-ын “Lotte” группийн өв залгамжлагч Шин Ён Жэг баривчилжээ. Сөүл хотын Төв шүүхийн шүүгчийн мэдээлснээр өдгөө 73 настай Шин Ён Жэ нь мөрдөн байцаалтын явцад авлига, хээл хахуулийн хэрэгт холбогдсон нь илэрсэн учир ийнхүү цагдан хорих шийдвэрийг гаргасан гэж мэдэгдлээ. Түүнийг гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Nature Republic” компанид хахууль өгсөн хэрэгт буруутгаад байсан ч “Lotte” компанийн зүгээс энэхүү мэдээллийг үгүйсгээд байсан юм. Одоогоор баривчилгааны талаар тус группийн зүгээс мэдэгдэл хийгээгүй байгаа юм. Мөн БНСУ-ын хамгийн том мэдээний агентлаг “Ёнхап”-аас “Lotte” группийн үүсгэн байгуулагчийн ууган охиныг мөн сэжиглэж байгаа талаар мэдээлжээ. Түүнийг “Lotte” компанийн дөрвөн тэрбум гаруй воныг шамшигдуулсан байж магадгүй хэмээн шалгаж байгаа аж.


САНАЛ БОЛГОХ