![](/uploads/246fdc0c-d674-42df-9d52-0ee0bc8c8f54.jpg)
Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой асуудлыг хэлэлцлээ АSЕМ-ийн дээд хэмжээний чуулганы үеэр Б
АSЕМ-ийн дээд хэмжээний чуулганы үеэр БНХАУ, Япон, ОХУ-ын Ерөнхий сайд нар Улаанбаатар хотноо уулзалт хийлээ. Уулзалтын үеэр Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргаантай холбоотой асуудлаар хэлэлцсэн байна. Олон улсын Гаагийн шүүхээс Филиппин болон БНХАУ-ын хооронд эзэмшлийн маргаан дагуулсан арлуудтай холбоотой шийдвэр гаргасан юм. Гэхдээ энэхүү шийдвэрийг Филиппиний талд гаргаж, БНХАУ-ын эзэмшлийг үгүйсгэсэн байна. Энэхүү асуудал БНХАУ, Японы харилцааг нэлээд хурцатгажээ. Учир нь шийдвэр гаргасан Олон улсын шүүхийн бүрэлдэхүүнд Японы шүүгч багтсан аж. Үүнтэй холбогдуулан БНХАУ-ын Гадаад хэргийн дэд сайд мэдэгдэл хийж, Японыг Өмнөд Хятадын тэнгис дэх аливаа маргаанд оролцохгүй байхыг шаарджээ. Харин Японы тал шүүгчийн шийдвэрт ямар нэгэн асуудал байхгүй гэж хариу мэдэгдсэн юм. Энэ удаагийн уулзалт хоёр орны дипломат харилцааг сайжруулахад түлхэц болно гэж ажиглагчид үзэж байна. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциантай уулзах үедээ Өмнөд Хятадын тэнгисийн маргаанд БНХАУ-ын талыг дэмжиж байгаа гэдгээ илэрхийлсэн байна. Сүүлийн үед ОХУ, БНХАУ-ын харилцаа сайжирч, томоохон стратегийн түншүүд болоод байгаа юм. Түүнчлэн ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев "Өмнөд Хятадын тэнгис дэх газар нутгийн маргааныг шийдвэрлэхэд бусад орон оролцох шаардлагагүй" гэж мэдэгдсэн байна. Мөн зөрчилтэй талууд өөрсдөө хоёр талт уулзалт хийх нь зүйтэй гэсэн юм. Өөрөөр хэлбэл барууны орнуудын дүрмээр тоглохгүй гэж хатуу мэдэгдэж байгаа нь БНХАУ-ын байр суурийг шууд дэмжиж байна гэсэн үг аж. Үүнээс гадна ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев, БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан нар уулзалтынхаа үеэр "БНХАУ болон ОХУ-ын эдийн засгийн түншлэлийг энэ оны хоёрдугаар хагаст улам сайжруулах нь зүйтэй" гэж тохиролцсон байна. Түүнчлэн "АSЕМ болон ШХАБ-ын хүрээнд нэгдмэл ашиг сонирхлоо бэхжүүлнэ" гэж БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Көциан онцоллоо.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй