Хүнсний ногоо 15-17 хувиар ахиу тарьжээ

Мэдээ

Улсын хэмжээнд энэ оны эхний хагаст нийт 378.1 мянган га талбайд үр тариа тариалсан нь өмнөх оны мөн үеэс гурав орчим хувиар буурчээ. Харин төмс, хүнсний ногооны тариалалт нэмэгдсэн байна. Тухайлбал, энэ онд 8200 га талбайд хүнсний ногоо, 14.4 мянга га талбайд төмс тарьсан. Энэ нь өмнөх оны мөн үеэс 15-17 хувиар нэмэгдсэн дүн болохыг Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын урьдчилсан мэдээлэлд дурджээ.

Үүнээс гадна эхний хагас жилийн байдлаар улсын хэмжээнд 1.2 сая мал хорогдсон байна. Энэ жил өвөлжилт, хаваржилт хүндэрсэн нь малын хорогдол огцом нэмэгдэхэд хүргэжээ. Харин Сүхбаатар, Увс, Архангай, Завхан аймагт малын зүй бус хорогдол хамгийн өндөр байсан. Эдгээр аймагт нийт 126- 183 мянган толгой мал хорогдсон байна. Түүнчлэн малчны зээлийн хүүг найман хувиар танаж, 10 хувь болгосны дараа малын хорогдол ихтэй бүс нутгуудад энэ зээлийг авах хүсэлтэй малчдын тоо нэмэгдсэн гэдгийг Монголбанкнаас мэдээллээ


САНАЛ БОЛГОХ