Шивээхүрэнгээр 10.58 сая тонн нүүрс экспортолжээ

Мэдээ

Сэхэ -Шивээхү рэнгийн боомтоор энэ оны арваннэгдүгээр сард 10.58 сая тонн нүүрсийг Монголоос БНХАУ-д нийлүүлсэн талаар БНХАУ-ын Эзнээ хошууны Гаалийн газраас мэдээллээ. Үүнээс 4.51 сая тонныг нь Ганьсу, Нинся, Хэнан, Хэбэй, Сичуан муж руу автозамаар тээвэрлэсэн байна. Үлдсэн 6.07 сая тонныг нь Ганьсу, Хэбэй мужийн Таншань болон Тяньжин руу төмөр замаар тээвэрлэжээ. Харин арваннэгдүгээр сарын эцэс гэхэд хилийн зурвас дээрх агуулах дахь нүүрсний хэмжээ 1.51 сая тоннд хүрсэн байна. Үүнээс гадна Сэхэ боомтоор БНХАУ-д тээвэрлэсэн карго ачааны хэмжээ 65.73 хувиар өсөж, 11.05 сая тонн болжээ. Энэ нь мөнгөн дүнгээр тооцвол 68 орчим хувиар нэмэгдэж, 263 орчим сая ам.доллар болсон дүн.

Өмнөговь аймгийн Гурвантэс суманд нүүрсний зургаан уурхайд олборлолт хийж, Шивээхүрэн-Сэхэ боомтоор экспортолж байгаа аж. Овоот толгойгоос “Southgobi Resources”, Баруун Ноён уул ордоос “Terracom Resources” нүүрс нийлүүлж байна. Гурван тэс суманд олборлолт хийж байгаа нүүрсний компаниудаас гурав нь хамтран нэг жилийн хугацаанд Нарийнсухайт- Шивээхүрэнгийн чиглэлийн төмөр замыг барьж дуусгах боломжтой гэсэн саналыг гаргасан талаар Зам, тээврийн хөгжлийн яамнаас мэдээллээ. 47.8 км урт үргэлжлэх энэхүү төмөр замын барилгын ажлыг 2017 оны хавар эхлүүлэхээр төлөвлөж байгаа юм. Төмөр зам баригдвал Шивээхүрэн- Сэхэ боомтоор гарах нүүрсний экспорт нэмэгдэнэ гэсэн хүлээлттэй байна.

САНАЛ БОЛГОХ