Махны экспорт 5100 тоннд хүрэв

Мэдээ

Монгол Улс энэ он гарсаар 5100 тонн мах экспортолсныг салбарын яамнаас мэдээлэв. Малын гоц халдварт гурван төрлийн өвчин гарсны улмаас БНХАУ-аас махны экспортод хориг тавьсан. Энэ нь экспорт буурахад ихээхэн нөлөөлсөн байна. БНХАУ-ын албаны төлөөлөгчид Монголд ирж, холбогдох гэрээ хэлцлийг хийсэн. Гэвч дорвитой өөрчлөлт гараагүй байна. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд П.Сэргэлэн ОХУ-д ажлын айлчлал хийх үеэрээ хойд хөршид нийлүүлж буй махны нийлүүлэлтээ нэмэх санал тавьсан юм. Үүнтэй холбоотойгоор хууль, эрх зүйн орчныг сайжруулахаар ажиллаж байгаа ажээ. Мал, амьтны эрүүл мэндийн тухай хуулийг шинэчлэн боловсруулж, мал эмнэлгийн тогтолцоог олон улсын жишигт хүргэхээр тусгасан, мөн Малын генетик нөөцийн тухай хуулийн төслийг боловсруулж байгаа талаар ХХААХҮ-ийн сайд мэдээллээ.

Энэ оны байдлаар хөдөө аж ахуйн салбар дотоодын нийт бүтээгдэхүүний 13.7 хувь буюу 3.7 их наяд төгрөгийн бүтээгдэхүүнийг анхан шатанд боловсруулж, 333.2 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортод гаргасан байна. Энэ нь нийт экспортын орлогын 7.1 хувийг бүрдүүлжээ.


САНАЛ БОЛГОХ