Дотоодын борлуулалт 2.4 хувиар буурчээ
Дотоодын борлуулалтад өнгөрсөн онд буурах хандлага ажиглагджээ. Салбарын нийт борлуулалт 13.2 их наяд төгрөг болж, өмнөх оныхоос 2.4 хувиар буурсан. Нийт борлуулалтын 45 хувийг жижиглэн, 55 хувийг бөөний худалдаа бүрдүүлсэн. 2016 оны байдлаар жижиглэн худалдааны борлуулалт долоон хувиар буурсан. Харин бөөний худалдаа 1.8 хувиар өссөнийг Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Худалдааг улирлаар нь харвал сонирхолтой өөрчлөлт харагдана. Тухайлбал, хичээлийн шинэ жилийн бэлтгэл хийдэг гуравдугаар улиралд жижиглэн худалдааны үзүүлэлт 2010 оноос хойш тасралтгүй өссөөр иржээ. Гэвч 2016 онд буурсан байна. Харин өнгөрсөн оны дөрөвдүгээр улиралд борлуулалт огцом өссөн. Улирлын дүнгээр 64 хувиар өссөн нь өмнөх онуудын мөн үетэй харьцуулахад огцом өсөлт аж.
Есдүгээр сараас нүүрсний ханш огцом өссөн нь дөрөвдүгээр улиралд Монголын эдийн засагт эерэг нөлөөлж, компаниудын идэвхийг сэргээсэн гэж Азийн хөгжлийн банкны Монгол дахь суурин төлөөлөгчийн газар тайлбарлаж байсан. Энэ нь дотоодын борлуулалтад тодорхой нөлөө үзүүлсэн байж болно.
- Шинэ
- Их уншсан
- Их сэтгэгдэлтэй